Орос улс 2015 онд автомат багажаа Саран дээр буулгана гэж өнөөдөр Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн ерөнхий захирал Виктор Хартов сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр энэ нь сансрын өөр биет дээр бууж чадахаа батлахад зайлшгүй чухал юм. Түүнээс гадна 2013 онд «Электро-Л 2» сансрын багаж, 2014 онд «Спектр-РГ» рентгений дуран авай хөөргөх тухай Хартов мэдээлэв. Дараа нь «Спектр-УФ» сансрын одон орны оргил-аппаратыг хөөргөхөөр төлөвлөжээ. Өнөөдөр 22 цаг 15 минутэд Куру сансрын хөлгийн буудлаас Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн үйлдвэрлэсэн «Фрегат» блок ба европын хоёр сансрын багаж бүхий «Союз-СТ» зөөгч пуужинг хөөргөхийг Хартов дурдав. Түүний хэлснээр энэ онд «Фрегат» хурдасгах блокын тусламжтайгаар бас гурван сансрын багаж хөөргөх юм. Тус нэгдэл Европын сансрын агентлагтай хамтран «Экзо Марс» хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоно. Түүний хүрээнд 2016, 2008 онд хоёр багаж Ангараг гариг руу явуулна.