Өмнөд Солонгос Цахилгаан холбооны олон улсын холбооноос бэлтгэсэн мэдээлэл-алсын холбоо харилцааны хөгжлийн рейтингээр тэргүүлж байна. Мөн Швед хоёрт, Дани гуравт орсон байна. Исланди, Финланджи, Нидерланд, Люксембург, Япон, Их Британи, Швейцар улсууд 155 улсын байдлыг 11 үзүүлэлтээр харшуулан дүгнэсэн рейтингээр эхний арван улсын тоонд оров. Энэ талаар хөгжингүй ба сулхан орнуудын хоорондын ялгаа бага зэрэг ихэссэн ч эрчимтэй хөгжиж байгаа улсудад нэлээд их ахиц дэвшил гарчээ. «Жишээ нь 2010 оноос 2011 оныг дуустал мэдээлэл-алсын холбоо харилцааны ашиглалт 20 хувиар өсөн нэмэгдсэн байхад хөгжингүй орнуудад дөнгөж 10 хувиар нэмэгдсэн» гэж Цахилгаан холбооны олон улсын холбооны илтгэлд өгүүлжээ. Казахстан, Бразили, Руанд, Саудын Арави, Бахрейн, Азербайжан, Фижи, Их Британи, Вьетнам улсууд мөн рейтингээр урагш ахив. Орос улс рейтингээр 38-р байр эзлэжээ. Энэ нь ТУХН-ийн дотор хамгийн сайн үр дүнд боллоо. Оросын рейтинг БРИКС бүлэгт ч хамгийн өндөр байна. Тухайлбал Бразили 60, Хятад 78, ӨАБНУ 91, Энэтхэг 119-р байр тус тус эзлэв. Нигер хамгийн сүүлд оржээ. Түүний рейтинг тэргүүний байр эзлэсэн Өмнөд Солонгосоос бараг 10 дахин бага байна.