Алсын тусгалтай пуужин турших нь Пхеньянд зайлшгүй чухал гэж БНАСАУ-ын ГХЯ мэдэгдэв. Яамны албан мэдээг ЦТАК агентлагаас дэлгэрүүлжээ. Өмнөд Солонгосын пуужингийн тусах зайг нэмэгдүүлэх тухай АНУ, Өмнөд Солонгосын хоорондын шинэ хэлэлцээрт Пхеньян ийнхүү хариулжээ. «Солонгосын ардын арми Өмнөд Солонгос дахь америкийн цэргийн баазууд ба ойр хавийн нутагт төдийгүй АНУ-ын эх газрын нэг хэсэгт цохилт өгөх боломжтой байна» гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Мягмар гаригт АНУ, Өмнөд Солонгос хоёрын байгуулсан хэлэлцээрээр 800 км зайны тусгалтай пуужингаар цэргээ зэвсэглэх зөвшөөрөл Өмнөд Солонгост өгсэн юм. Ийм пуужин Умард Солонгосын нутаг дэвсгэр болон Хятад Японы нутаг дэвсгэрийн нэг хэсэгт байгаа байг сөнөөж мэднэ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн Франс Пресс агентлагад мэдэгдсэнчилэн америк-өмнөд солонгосын хэлэлцээрт оруулсан засвар БНАСАУ-ын пуужингийн аюулд өгсөн тэнцүү зөв зохистой хариу юм.