Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюлийг улс орныхоо дээд шагнал-«Алтын Каран» (Алтан бүргэд) одонгоор шагнав. Түрк хэлтэн хоёр орны хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулсан тул шагнал гардуулсан гэж Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэд тэмдэглэжээ. Казахстаны төлөө их гавъяа байгуулсан улс орныхоо ба гаададын иргэдийг одонгоор шагнадаг.