Ханой Өмнөд Хятадын тэнгис дэх Вьтенамын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Спратли олтриг ба Параселийн арлуудад өнгөлзөх ажиллагааг зогсоохыг Бээжингээс шаардсан тухай өнөөдөр Вьетнмын ГХЯ-ны төлөөлөгч Лыонг Тхань Нгийн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Сүүлийн өдрүүдэд хятадын талаас Өмнөд Хятадын тэнгисийн Чыонгса (Спратли) олтриг, Хонгса (Параселийн) арлууд нутаг дэвсгэрий нь нэг хэсэг байх Вьетнамын эрх мэдлийг ноцтой зөрчих ажиллагаа удаа дараа явуулсныг дипломат ажилтан тэмдэглэв. БНХАУ-ын үндэсний баярыг тохиолдуулан хятадын далбааг нэгэн арал дээр мандуулжээ. Түүнээс гадна Хятадаас арлуудын ойролцоо цэргийн сургууль явуулав.

Ийм алхамууд хоёр талын бүх тохиролцоо түүний дотор Вьетнам,Хятад улсуудын 2011 оны 10-р сард гарын үсэг зурсан тэнгис далайн асуудлыг зохицуулах хамтын мэдэгдлийн үндэсний заалтыг зөрчиж байна гэж Лыонг Тхань Нги онцлов. Хятадын ажиллагаа 2002 онд Зүүн - өмнөд Азийн орнуудын холбооны ба Хятад улсын гарын үсэг зурсан Өмнөд Хятадын тэнгист талуудын явуулах ажиллагааны тухай Тунхаглалын үг үсэгт харшлаж байна гэж дипломат ажилтан хэллээ. Вьетнамын Спратли, Параселийн арлуудын талаархи Бээжингийн ийм ажиллагаа хоёр орны сайн хөршийн харилцаанд нийцэхгүй байна гэж Лыонг Тхань Нги онцлов.