Өчигдөр Түркийн ГХЯ-ны төлөөлөгч сирийн иргэний нисэх онгоцны эргэн тойрны будлианы нөхцөл шалтгааныг ОХУ-аас Анкарад суугаа элчин сайд Владимир Ивановскийд дэлгэрэнгүй мэдээлэв. Оросын элчин сайд Түркийн ГХ-ийн тэргүүн дээд сайд Феридун Синирлиогутэй уулзсан гэж ОХУ-аас Анкарад суугаа ЭСЯ-аас нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ.

Москвагаас Дамаск руу нисч яваа сирийн Airbus А-320 нисэх онгоцыг 10-р сарын 10-ны орой замаас нь Анкарагийн нисэх онгоцны буудалд албадан буулгажээ. Түүнийг хүчээр буулгахын тулд Түркийн Цэргийн нисэх хүчний F-16 сөнөөгч онгоцууд нисчээ. 35 зорчигч онгоцонд сууж явсан. Москвагаас урьдчилан мэдээлснээр оросын 17 иргэн түүний дотор хүүхдүүд зоричгдын дотор байв.

Учрыг ойлголцоогүй учраас оросын дипломат ажилтнуудыг сирийн онгоцонд байсан иргэдтэй нь уулзуулхаас татгалзсан гэж Түркийн ГХЯ тайлбарлан мэдээлжээ. Нисэх онгоцонд байсан оросын иргэдийн тухайд гэвэл энэ тухай мэдээлэл ОХУ-аас Анкарад суугаа ЭСЯ-аас л авсан гэж Түркийн ГХЯ-ны төлөөлөгчид мэдээлсэн байна. Түркийн ГХЯ-аас уламжласнаар сирийн нисэх онгоцны багийн дарга зорчигчдын нэр, харьяалалыг орон нутгийн эрх баригчдад мэдээлэхээс татгалзажээ.

Талууд уулзалтынхаа үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путины Түркэд хийх айчлалын бэлтгэлийн хүрээнд «олон улсын ба бүс нутгийн үндсэн асуудлуудаар хоёр талын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн» гэж мэдээлэд тэмдэглэжээ.