Сирийн ГХЯ Орос улсаас нисч гарсан сирийн иргэний нисэх онгоцонд цэргийн ачаа байсан тухай Түркийн ерөнхий сайд Эрдоганы мэдэгдлийг няцаав.Засгийн газраас нь Сирийн талаар явуулж байгаа дайсагнах ажиллагааг зөвтгөхийн тулд ерөнхий сайд санаанаас зохиосон хуурамч цуврал мэдэгдэл хийсээр байна. Эдгээр нь ор үндэсгүй хуурамч зэмлэл гэж өчигдөр орой Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси мэдэгдэв.

«Онгоцонд ямар нэг зэвсэг буюу хориотой ачаа байхгүй байсан» гэж үүний өмнө Дамаск мэдэгдэж, хураасан ачааг буцаахыг Түрк улсаас шаардсан байна.Замаас нь Анкарад албадан буулгасан сирийн нисэх онгоцоор Москвагаас Дамаскад байлдааны хэрэгсэл тээвэрлэж байсан гэж өчигдөр Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. Түркийн мэргэжилтнүүд онгоцноос олсон ачааг шинжлэн шалгаж дуусаагүй гэж Эрдоган сэтгүүлчдэд тайлбарлан хэлжээ. Байлдааны хэрэгслээс гадна цэргийн тоног төхөөрөмж илрүүлсэн гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.

Москвагаас Дамаск руу нисч яваа сирийн Airbus А-320 нисэх онгоцыг лхагва гаригийн орой замаас нь Анкарагийн нисэх онгоцны буудалд албадан буулгасан юм. Түүнийг хүчээр буулгахын тулд Түркийн Цэргийн нисэх хүчний F-16 сөнөөгч онгоцуудыг нисгэжээ. Оросын 17 иргэн түүний дотор хүүхдүүд онгоцны 35 зорчигчийн дотор байсан юм. « Иргэний нисэх хүчний шаардлагад нийцэхгүй ачаа онгоцонд байна» гэсэн мэдээлэл түүнийг албадан буулгах шалтгаан болсон гэж Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу мэдэгдэв. Ингэснээрээ Анкара олон улсын эрх зүйн хэдэн заалтыг зөрчсэн гэж Орос улс мэдэгдэв.