Дэлхийд Интернет хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны үр дүнгээр 11 хувиар өсөн нэмэгдэж, 2,3 тэрбумд хүрээд байна гэж «Мэдээллийн нийгэмлэгийн хэмжүүр.2012 он. «Цахилгаан холбооны олон улсын холбоо» илтгэлд өгүүлжээ. Төв байр нь Женевэд ажилладаг НҮБ-ын байгууллагын шинжээчид 2011 онд хөгжиж байгаа орнуудад Интернет хэрэглэчдийн тоо хөгжингүй орнуудынхаас (5 хувь) гурав дахин түргэн (16 хувь) өсөн нэмэгдсэнд анхаарлыг хандуулжээ.Дэлхийн Интернет хэрэглэгчдийн 23 хувь нь Хятадад суудаг. Үүний хамт гэртээ Интернет хэрэглэгчдийн тоо бас өсөн нэмэгдэж байна.Тухайлбал өнгөрсөн онд 14 хувиар нэмэгджээ. Дэлхийн 1,8 тэрбум гэр бүлийн 600 сая нь Интернет хэрэглэдэг.