Хятадын зохиолч Мо Янь 2012 оны Нобелийн утга зохиолын шагналтан боллоо. Тэрээр уран бүтээлдээ реализмыг ардын үлгэр, түүх, өнөө үетэй хослуулсан тул шагнал хүртээсэн гэж Шведийн вангийн ШУА-ийн Нобелийн хорооноос мэдээлжээ. Мо Янь бол хятадын орчин цагийн зохиолч, Хонконгийн Нээлтэй их сургуулийн хэл бичгийн хүндэт доктор юм. Мо Янь зохиолчийн нууц нэр юм. Хятад хэлнээс орчуулвал «дуугүй бай» гэсэн үг. Шагналтны жинхэнэ нэр Гуань Мо е юм.Хятадын зохиолчийн бүтээлүүдийг 10 гаруй түүний дотор англи, франц, герман, норвеги хэлээр орчуулжээ.