ОУ-ын иргэд сууж явсан сирийн зорчигч тээврийн онгоцыг саатуулсан асуудлаар ОУ түркийн талаас тайлбар өгөхийг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт ингэж өгүүлсэн байна. Ирээдүйд иймэрхүү байдал гаргахгүй байх арга хэмжээ авхыг Москва шаардсан байна.

Өчигдөр орой Түрк улсын АЦХ-ний онгоцууд 35 зорчигчидтой сирийн онгоцийг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан байна. Энэ онгоц Москвагаас Дамаск руу нисэж явсан юм. Энэ онгоцон дотор ОУ-ын иргэн 17 хүн хүүхдүүдийнхээ хамт нисэж явсан байна. Хамгийн гайхалтай нь болсон явдлын тухай оросын тал цахим ОНХМХ-үүдээс мэдсэн явдал гэж Александр Лукашевич тэмдэглээд, Энэ тухай Анкара хотод байгаа ОУ-ын ЭСЯ-д мэдэгдээгүй гэж түркийн талыг буруутгаж байна. Сирийн зорчигч тээврийн онгоцыг албадан буулгах үеэр ОУ-ын иргэдийн амь насыг аюулд учруулсанд Москва түгшиж байна.

Түрк улсад суугаа ОУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн албаны ажилтан Игорь Митяков нисэх онгоцны буудалд дипломатчид эмч нартай очсон гэж “Оросын дуу хоолой” радиод мэдээлсэн байна. Тэднийг Түрк улсын нутаг дэвсгэр дээр байгааг мэдэнгүүтээ бид тэдэнтэй уулзахад бэлэн байсан гэж тэр ярьсан байна.

«Орон нутгийн цагаар 2:30 минутын орчим Эсенборг нисэх онгоцны буудлаас тус онгоц хөөрөх хүртэл манай ЭСЯ-ны ажилтнуудыг оросын иргэдтэй уулзах боломжийг түркийн тал тавьж өгөөгүй юм. Бидний мэдэж авснаар энэ онгоцонд манай 17 иргэн байсан юм. Манай дипломат ажилтнууд тэдэнтэй зөвхөн утсаар л холбоо барьж чадсан» гэж Игорь Митяков ярилаа.

Энэ онгоц нисэх буудалд 8 цаг зогссон байна. Энэ бүх хугацаанд оросуудыг нисэх буудлын байшинд оруулаагүй бөгөөд зөвхөн нисэх талбай дээр түр зуур гаргаж байсан байна. Хоол унд өгөөгүй байна. Манай иргэдтэй уулзуулаач гэсэн манай дипломатчдын хариуд түркийн тал онгоц хөөрөх гэж байна гэж хариулж байсан байна. Тэгэхлээр энэ онгоц руу хэнийг ч ойртуулаагүй гэсэн үг гэж хэвлэлийн албаны ажилтан Игорь Митяков онцлон тэмдэглээд

«Консулын конвенц болон консулын хэлэлцээрийн дагуу манай дипломатчид үйл ажиллагаагаа явуулж байсан. ОУ-ын иргэдийн эрхийг гадаад улсуудад хамгаалах нь ЭСЯ-ны тэргүүлэх, шууд үүрэг нь байдаг» гэлээ.

Тус онгоцонд байсан ачааг шалгахын тулд онгоцыг албадан буулгас ан гэж Түрк улсын ГХЯ-ны тэргүүн Ахмед Давтоглу мэдэгджээ. Саатуулагдсан ачаа нь зохих баримт бичиг,зөвшөөрөлгүйгээр иргэний агаарын тээврийн онгоцоор тээвэрлэх ёсгүй ачаа байсан гэж тэр тэмдэглэжээ. Харин тус онгоцонд авч явсан ачааг шалгаж байгаа ба цаашид явуулах шинжилгээ судалгаа дуустал түркийн талд байх болно гэж сайд хэлсэн байна.

Тус онгоцоос харилцаа холбооны тоног төхөөрөмж олдсон ба түүнийг хурааж авсан гэж түркийн ОНХМХ-үүд мэдээлжээ. Тэдний хураасан гэх тоног төхөөрмжийн тухай бүдэг бадаг мэдээллээс хархад орчин үеийн мэдээлэлийн бүх техник тохирч байгаа юм. Анкара хотод байгаа ОХУ-ын ЭСЯ-ны ерөнхий консул Елена Кара-Салын мэдэгдэж байгаагаар энэ ачаа нь оросоос гаралтай бус юм байна.

Сири улсын Тээврийн яамны сайд Махмуд Саид түркийн төр засгийн үйл ажиллагааг “агаарын дээрэмчдийн ажил” гэж нэрлэсэн байна. Түрк улсын төр засаг олон улсын эрх зүй болон үндэсний хууль тогтоомжийн дагуу сирийн онгоцыг албадан саатуулсан гэж Түрк улсын ТЯ-ны сайд Бинали Йылдырым өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Болсон явдал түрк, оросын харилцаанд нөлөөлөхгүй гэж найдаж байна гэж Түркийн ГХЯ-ны сайд мэдэгдсэн байна. Оросын иргэд суусан онгоцыг албадан буулгасан явдалд ОХУ-ын ГХЯ маш эгдүүцэж байгаа нь харагдаж байна.