Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ асуудал БРИКС бүлгийн ойрын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэж ӨАБНУ-ын ГХ-ийн дэд сайд Эбрахим Эбрахим мэдээллээ. Дээд хэмжээний уулзалт 2013 оны 3-р сарын 26,27-нд Дурбанд болно. Дэлхийд валютын шинэ донсолгоо гаарч мэдэхийг харгалзан дээд хэмжээний уулзалтад шинэ төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж байна.

БРИКС бүлгийн гишүүн орнууд харилцан худалдаанд үндэсний валютад шилжиж байна.Эдгээр улс долларыг эргэлтээс шахан зайлуулахын тулд өөрийн валютаар бие биедээ зээл олгохоор тохиролцсон байна Энэ оны хавар Нью-Делид дээд хэмжээний уулзалт дээр энэ тухай Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хөгжлийн банк зээл-санхүүгийн хамтын ажиллагааны төв болох тухай шийдвэр гаргав. Энэ банк эдгээр таван улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд дэд бүтэц ба бусад төсөлд гаргах хөрөнгийг нөөцлөх юм.

Гэвч доллар дэлхийн эдийн засгийн чухам энэ секторт валютын шинэ дайн зарлав. 11-р сард АНУ-ын Холбооны нөөцийн системээс эд хөрөнгөөр хангагдаагүй доллар хэвлэн гаргаж эхлэнэ. Америкийн эдийн засгийг дэмжихийн тулд сар дутам зах зээлд 40 тэрбум «хоосон» доллар гаргах юм. Суулийн дөрвөн жилд хямд доллар төлөвшиж эхлэсэн зах зээлүүдийг дүүргэв.

БРИКС бүлгийн гишүүн орнуудын зах зээл тэдгээрийн дотор байна. АНУ-аас үүсгэх «валютын цунами» орон нутгийн валютыг барагцаалбал 20 хувиар гарцаагүй бэхжүүлнэ гэж шинжээчид тооцоолжээ. Энэ нь орон нутгийн бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлэгчдэд цохилт өгнө. Хөгжлийн банк ирээдүйн валютын дайнаас БРИКС бүлгийн орнуудыг хамгаалах нэг ёсны бамбай болно гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн шинжээч Борис Шмелёв хэлээд

«Эдүгээ долларыг орлох зүйлийг дэлхийд эрэж байна. БРИКС Хөгжлийн банкаа байгуулах нь ийм хандлагын нэгэн илрэл юм. Үнэн чанартаа Хөгжлийн банк АНУ ба долларыг сөрөн зогсох юм. БРИКС-ын гишүүн орнуудын удирдагчид доллароос холдож, түүнээс шалтгаалах явдлыг багасгаж, үндэсний валютаа үндэслэн эдийн засгийн хүрээнд харилцан ажиллагаанд шилжихийг хичээж байна» гэв.

Эдүгээ БРИКС -ын гишүүн орнууд санхүүгийн хямралын уршгийг амжилттай арилгаж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 40 хувь нь оршин суудаг бүс юм. Дэлхийн ДНБ-ний 20, дэлхийн худалдааны 15 хувь нь эдгээр улсад ногдож байна. Сүүлийн таван жилд БРИКС-ын гишүүн орнуудын хувь дэлхийн хөрөнгө оруулалтад хоёр дахин өсөн нэмэгдэж, бараг 30 хувь болжээ. Харин Канад, Франц, Германи, Япон, Итали, Их Британи, АНУ зэрэг хөгжингүй долоон улс дөнгөж 5 хувь нэмжээ. 2050 он гэхэд БРИКС бүлгийн гишүүн орнуудын нийт эдийн засаг дээрх долоон улсынхаас давна. БРИКС Хөгжлийн банк байгуулах томоохон төслөө хэрэгжүүлэх бүх боломжтой байна гэж Борис Шмелёв үзэж байна.

«БРИКС бүлгийн гишүүн орнуууд томоохон эдийн засаг, хөгжлийн чадавхитай. Үндэсний валютыг ашиглах үндсэн дээр л хамтын ажиллагааг бэхжүүлэх зохих угтвар нөхцөл бүрэлдэж байна. Үндэсний валютыг тооцоолтын нэн чухал нэгж болгон хувиргах нь эдгээр улсын харилцан худалдааг нэлээд өргөжүүлж, дэлхийн эдийн засаг улмаар олон улсын улс төрийн бодлогод байр суурий нь бэхжүүлнэ» гэж Борис Шмелёв хэллээ.

БРИКС бүлгийн Хөгжлийн банк Олон улсын валютын сан ба Дэлхийн банкны үүргийн нэг хэсгийг өөртдөө ногдуулж болзошгүй гэж олон шинжээч үзэж байна. Гэвч шинэ төслийг зохиогчид ийм дүгнэлт хийхээс түдгэлзэж байна. Эдгээр улс дээрх санхүүгийн хоёр байгууллагын ёс дүрэмд дургүйцэж байгаа нь тод зүйл. Иймээс өөрсдий нь санхүүгийн системийн байгууллагыг бий болгохыг хичээж байна.