Дэлхийн 43 орны хичээнгүй бичгийн шилдэг бүтээлүүдийг Москвад үзүүлнэ. Хичээнгүй бичгийн олон улсын үзэсгэлэн 11-р сарын 1-нээс 12-р сарын 15-ныг дуустал нийслэлийн «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд ажиллана. Энэ нь гоё бичих урлагт зориулсан дэлхийн томоохон төсөл билээ. Хичээнгүй бичих орчин цагийн музейд үзэсгэлэн гаргах үед үзмэрүүдий нь сэдэв сэдвээр сэлгэнэ. Үзэгчид 1,5 сарын дотор Европоос Азид, Өрнөдөөс Дорнодод шилжинэ. Гиннесийн дээд амжилтын номд багтсан дэлхийн хичээнгүй бичгийн бүтээлүүд мөн үзэсгэлэнд дэлгэн тавих үзмэрүүдийн дотор багтсан байна. Олны мэдэх бүтээлүүдээс гадна Орос, Испани, Германи, Франц, Их Британи, Аргентин, Бразили, Перу, Япон, Хятад, Катар болон бусад орны хичээнгүй бичигчдийн цоо шинэ бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэж тавих юм.