Хүн ам тутамд ногдох шоколадны хэрэглээ ямар нэг улсад их байвал тэнд Нобелийн шагналтан бусдаас илүү олон байдаг. Америкийн эрдэмтэн Франц Мессерли ийм ер бус зүй тогтолыг илрүүлжээ. Түүний судалгааны үр дүн «Шинэ Английн анагаах ухааны сэтгүүлийн» сайтад нийтлэжээ.Франц Мессерлийн хэлснээр шоколад их хэрэлэдэг 23 улсын цэс олон Нобелийн шагналттай улсуудын цэст бараг бүрэн нийцэж байна.Рейтингээр Швейцар тэргүүлж, Швед, Дани,Австри, Норвеги улсууд дараа нь орж байна. Орос улс цэст багтаагүй. Эрдэмтний хэлснээр АНУ цэсийн дунд байна. Хүн ам тутамд ногдох Нобелийн шагналтны тоо хэмжээг өсөн нэмэгдүүлэхийн тулд америкийн оршин суугчид жилд өнөөгийнхөөс илүү 125 мянган тонн шоколад хүнсэндээ хэрэглэх ёстой. Месерли 2011 оныг оролцуулан улс бүрийн бүх Нобелийн шагналтныг тоолсон юм. 2012 оны шагналтнууд цэст багтаагүй. Юуны түрүүнд хар шоколад ашиг тустай гэж маш олон бүтээлд өгүүлжээ. Тухайлбал мөн бүтээгдэхүүн тархи, зүрхний ажиллагаанд нааштай нөлөөлж, илүүдэл жингээ хасахад  туслана гэж судлаачид үзэж байна.