Олон улсын хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш НАТО тус улсаас гарч явна гэх нь зөв биш. Хамтын ажиллагааны хэлбэр л өөрчлөгдөнө гэж Москва дахь НАТО-гийн Мэдээллийн товчооны захирал Роберт Пшель «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Түүний хэлснээр 2014 оны шувтаргаар афганистаны тал аюулгүй байдлаа хангах гол зорилтыг биелүүлж эхлэнэ. «Бидний үүрэг афганистаны аюулгүй байдлын хүчнийг бэлтгэж сургуулилах, зөвлөмж өгөх, техникээр хангахад орших юм» гэж тэрээр хэлжээ. Мэдээжээр шинэ аюул сорилт тулгарна. Афганистаны нутаг дэвсгэрийн дөрөвний нэгийг Афганистаны л хариуцлагад шилжүүлсэн болохоор байдал зарим шинжээчийн дүрслэн харуулснаас сайн байна. НАТО Орос улстай харилцан ажиллахыг өндөр үнэлж байна гэж Пшель тэмдэглэв. Ульяновск дахь дамжин нэвтрэх төв болон афганистаны мансууруулах бодистой тэмцэх цагдаа нарыг Оростой хамтран бэлтгэж хэрэгжүүлэх хөтөлбөрийг үүнтэй холбогдуулан дурдая. Түүнээс гадна нисэгчдийг бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах талаар Афганистанд туслаж байна. Нисдэг тэрэгүүд ба сургагчид оросынх, санхүүгийн хангамж НАТО-гийнх гэж Пшель дурдан хэллээ.