«Аль-Каида» террорын байгууллагын ажиллагаа Ливид өдрөөс өдөрт өргөжиж байна гэж Триполид аюулгүй байдлын албаны тусгай бүлгийн дарга асан Эндрю Вуд мэдэгдэв. Урьд өмнө мэдээлснээр 9-р сарын 11-нд Бенгазид АНУ-ын төлөөлөгчдийн газрыг жагсагчид хүрээлсэн билээ. Жагсагчдын дотор байсан зэвсэгтэй этгээдүүд консулын газрыг гранат харвагчаар бууджээ. АНУ-д зохиосон «Гэмгүй лалын шашинтнууд» кинонд дургүйцсэн жагсагчид дайралтыг зохион байгуулсан гэж эхлээд Вашингтон таамаглсан билээ Харин «Аль-Каида»-тай хамссан этгээдүүд дайралтыг зохион байгулсан гэж хожим америкийн эрх баригчид мэдэгджээ.