“Гэллап” төвийн сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгын дүнгээс хархад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БН намаас нэр дэвшээд байгаа Митт Ромни өөрийн өрсөлдөгч, ардчилагч, одоогийн ерөнхийлөгч Барак Обамагаас олны дунд нэр хүнтэй байгаа байдлаараа тэргүүлж байна. одоогийн байдлаар сонгогчдын 49% нь Ромнигийн төлөө, 47% нь Обамагийн төлөө саналаа өгөх төлөвтэй байна. Обама 9-р сарын санал хураалтын туршид Ромнигаас илүүтэйгээр тэргүүлж байсан гэж шинжээчид тэмдэглэж байна. Саяхан болсон телевизийн халз мэтгэлцээний дараа БН-ын нөхөр хоцрогдлоо нөхсөн бололтой. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11-р сарын 6-нд болно.