ОХУ, АНУ хоёр сансарын салбарт дэлхийн тэргүүлэгчид хэвээрээ байгаа боловч бусад улсуудын болон эхний ээлжинд Хятад улсын хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байна. Сансарын орон зайг шинжлэх ухааны, цэргийн, арилжааны зорилгоор ашиглах орчин цагын хандлагыг судлахад мэргэшсэн вашингтоны “Футрон” судалгааны компанийн шинэ илтгэлд ингэж өгүүлсэн байна. Сансарын боловсруулалт хийж байгаа улсуудын хүний нөөц, аж үйлдвэрийн бааз суурь, засгийн газрын хөтөлбөр зэргийн үндсэн дээр энэ хүрээн дэх “өрсөлдөөний индексийг” энэ компани тав дахь жилдээ гаргаж байгаа юм. Урьд нь “Футроны” илтгэлд сансарын үйлчилгээний дэлхийн зах зээлийн 10 тоглогч АНУ, ЕХ болон Бразил, Израиль, Энэтхэг, Канад, Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудын тухай өгүүлдэг байсан юм. Харин энэ жил тэдэн дээр ӨАБНУ, Австрал, Аргентин, Иран, Украин зэрэг улсууд нэмэгдсэн нь “сансарын үйл ажиллагааны даяарчлал хурдсаж байгааг” илэрхийлж байна гэж шинжээчид үзэж байна. “Залуухан сансарын гүрэн улсуудын дотроос” хамгийн том алхам хийсэн Иран улсын сансарын хөтөлбөр онцгой анхаарал татаж байна.