Дангаараа галаа зогсоохыг шаардсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны уриалгыг Дамаск эсэргүүцлээ гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилсан байна. Сири улсын засгийн газар ийм алхамыг хоёр ч удаа хийсэн гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдеси мэдэгдсэн байна. Харамсалтай нь энэ хоёр алхамыг хоёуланг нь засгийн газрын эсрэг хүчний дайнчид өөрсдийн байрлалыг өргөжүүлэхэд л ашигласан гэж дипломатч мэдэгдсэн байна. НҮБ-ын төлөөөлөгчийг Саудын Арав, Катар, Түрк улсууд руу явуулахыг Дамаск тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад санал болгосон гэж дипломатч бас мэдэгдсэн байна. Эдгээр улсууд нь зэвсэглэсэн сөрөг хүчнийг шууд дэмжиж байгаа улсууд юм. Засгийн газрын эсрэг дайнчид Сири улсад хүчирхийллээ зогсооно гэсэн баталгааг авахыг Дамаск хүсэж байна гэж Макдеси тэмдэглэсэн байна. Зөвхөн ийм батлагаа авсны дараа л Сири улсын төр засаг “шааардлагатай арга хэмжээ авах тухай хэлэлцэхэд бэлэн байна” гэдгийг тэр ойлгууллаа. Одоогийн байдлаар сирийн цэргийн командлал хуягт техникээ улсынхаа хойд нутаг руу татаж байна. Сүүлийн 48 цагын дотор босогчид Дамаск-Халебын гол авто замын дагуух стратегийн чанартай Маарат-Нааман хотыг түр эзэлсэн ба өөр нэг мужийн төв болох Хан-Шейхун хотыг эзлэж авна гэж заналхийлж байгаа юм. “Сирийн чөлөөт арми” гэгчийн гарт энэ хоттой ойролцоо орших Саракиб, Сермин хотууд байгаа юм байна. Энэ нутагт хамгаалалтын байдалд байгаа засгийн газрын цэргүүдийг сирийн АЦХ дэмжиж байна. Ар талын албанаас хангагдаж байгаа армийн хэсэг, дайнчид энэ гол замын хэсгийг эзлэн авахаас урьдчилан сэргийлж байгаа юм.