Москвагаас Дамаск руу нисэж явсан онгоцийг албадан буулгасантай холбогдуулан Анкара хотноо байгаа ОХУ-ын ЭСЯ Түрк улсын төр засгаас тайлбар өгөхийг шаардлаа. Өчигдөр орой Түрк улсын АЦХ-ний онгоцууд 35 зорчигчидтой сирийн онгоцийг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан байна. Энэ онгоц Москвагаас Дамаск руу нисэж явсан юм. Энэ онгоцон дотор ОУ-ын иргэн 17 хүн хүүхдүүдийнхээ хамт нисэж явсан байна. Тус онгоцоор зэвсэг тээвэрлэж байж магадгүй гэсэн сэжигээр Түрк улсын төр засаг онгоцыг албадан буулгах даалгавар өгсөн байна. Ямар нэгэн зэвсэг, сум хэрэгсэл энэ онгоцоос олдоогүй байна. Тус онгоцноос харилцаа холбооны тоног төхөөрөмж олдсон ба түүнийг хурааж авсан гэж түркийн ОНХМХ-үүд мэдээлжээ. Үүний дараа тус онгоцыг нисэхийг зөвшөөрсөн байна. Чухам ямаршуухан бараа хураагдсан тухай албан ёсоор мэдээлээгүй байна. Урьд шөнө тус онгоцыг зорчигчдынх нь хамт нисэхийг зөвшөөрсөн гэж Түрк улсын ГХЯ-ны тэргүүн Ахмед Давтоглу мэдэгджээ. Харин тус онгоцонд авч явсан ачааг шалгаж байгаа ба цаашид явуулах шинжилгээ судалгаа дуустал түркийн талд байх болно гэж сайд хэлсэн байна. Саатуулагдсан ачаа нь зохих баримт бичиг, зөвшөөрөлгүйгээр иргэний агаарын тээврийн онгоцоор тээвэрлэх ёсгүй ачаа байсан гэж тэр тэмдэглэжээ. Анкара хотын онгоцны буудалд энэ онгоц 9 цаг саатуулагдсны дараа москвагийн цагаар 3:30 минутад Дамаск руу хөөрчээ.