Сири улсын асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими ойрын үед Дамаскт очно гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров сэтгүүлчидэд өнөөдөр мэдэгдлээ. Үүний дараа Брахими “Женевийн зөвшилцөөний” үндсэн зүйл ангийг тооцон үзсэн сирийн зохицуулалтын шинэ санааг боловсруулахаар бодож байна гэж Лавров хэлсэн байна. Брахими Москвад хүрэлцэн ирнэ гэж амалсан ба товыг сүүлд зөвшилцөх болно. Швейцарьт 6-р сард болсон Сири улсын талаарах “санаачлагч бүлгийн” уулзалт дээр НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн 5 улс, тус бүс нутаг дахь Сирийн хөрш зарим нэг улсуудтай мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудаас оролцсон сирийн түр засгийн газар эмхлэн байгуулах шаардлагатай гэж тохиролцсон юм.

Энэхүү женевийн зөвшилцөөнийг сайшаах шаардлагатай байна гэж Москва, НҮБ-ын АЗ-ийг нэг бус удаа уриалсан юм. Өөрийн талаас Москва Сирийн асуудлаарх “санаачлагч бүлгийхэнтэй” хэзээч уулзахад бэлэн байна. Гэхдээ ийм уулзалт хийхийн тулд урьдчилсан бэлтгэлтэй байх ёстой гэж Лавров тэмдэглэсэн байна. ОУ ийм уулзалт хийхийг 8-р сард санал болгосон боловч уулзалт болоогүй юм. Хүчирхийллийг зогсоохын тулд ганц Дамаскт биш мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудад адилхан даралт шахалт үзүүлэх ёстой гэсэн үндсэн нөхцлийг Москвагийн түншүүд биелүүлээгүй юм.

Саяхан Түрк, Сири улсуудын хил дээр болсон явдлыг Лавров тайлбарлахдаа, Анкара, Дамаск хоёр нөхцөл байдлыг зохицуулахын тулд шууд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Хоёр улсын хоорондох сөргөлдөөний хүчийг сааруулах хамгийн сайн арга бол “шууд холбоо тогтоох явдал юм” гэж Лавров хэлсэн байна. Сирийн тал Түрк улстай хэлэлцээгээ сэргээх сонирхолтой байна гэж Лавров үзэж байна. Түркийн тал Дамасктай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа гэдэгт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн итгэлтэй байна гэж хэлээд үүнийг ч ОУ сонирхож байгаа гэлээ.

Иран улсын эсрэг хүч хэрэглэхийг Москва бас эсэргүүцэж байна. Энэ нь ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн явцыг бүрмөсөн зогсооно гэдгийг Лавров анхааруулсан байна. Одоо хамгийн гол нь Ираны асуудлаарх зургаан талын хэлэлцээрийн ээлжит шатыг бэлтгэхэд бүх анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж сайд үзэж байна. “ГХЯ-дын орлогч сайд нарын түвшинд явагдах хэлэлцээрийн ээлжит шатанд бэлтгэх ажил ид явагдаж байна. Нэмж боловсруулах зүйл тэр дундаа оросын талаас санал болгосон зүйл байгаа гэж” тэр тэмдэглэсэн байна.