…Оросын Владивосток сүйдэх циклонд нэрвэгдэв. Цунамийн хүчит давалгаа зам, ус, цахилгаан дамжуулах системийг эвдэв. Аврагчдын отрядууд сураггүй алга болсон хүмүүсийг эрэж, хүмүүсийг нуранги дорос гаргаж байна. Оршин суугчдыг нисдэг тэргээр аюулгүй нутагт нүүлгэн шилжүүлж байна. Гал сөнөөгчид ба цэргийн албан хаагчид гай гамшгийн уршгийг арилгах ажилд оролцож байна…

Азаар энэ нь Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Онцгой байдлын албадын дээгүүр албан тушаалтнуудын 6-р форумыг дуусгасан оросын аврах ажиллагааны сургуулийн агуулга төдий зүйл билээ. Форум Владивостокод Орос улс 2012 онд Ази Номон далайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хүрээнд боллоо. Форумд оролцогчид байгаль, техникийн үүдэлтэй сүйдлийг эсэргүүцэх туршлага солилцов. Оросын Онцгой байдлын яам газар, усан, агаарт гай гамшгийн хор уршгийг арилгах техникийн боломжоо үзүүлэв.

Гадаадын зочид оросын үйлдвэрлэлийн аврах техникийн үзэсгэлэнг гойд сонирхсон гэж Оросын Онцгой байдлын яамны Алс Дорнодын бүс нутгитйн удирдах газрын төлөлөгч Сергей Викторов хэлээд

«Орос хосгүй загварын аврах техниктэй. Жишээ нь МИ-26 нисдэг тэрэг дэлхийд хамгийн томд ордог. Хятадын аврах албад түүнийг Сычуаньд газар хөдлөснээс хойш идэвхтэй худалдан авч байна. Ийм их даацтай нисдэг тэрэг өөр нэг ч улсад байхгүй. Мөн Ази Номхон далайн бүс нутгийн хэдэн улс оросын гал сөнөөх Бе-200 нисэх онгоцыг худалдан авч байна» гэв.

Форумын үр дүнгээр Орос улсаас хямралт байдалд орсон нөхцөлд удирдлагын нэгдсэн системийг байгуулахыг санаачлав. Ийм системийг бүр 2013 онд ажиллуулахаар төлөвлөжээ. Хямралт байдалд орсон нөхцөлд удирдлагын түшиг тулгуур төвүүдийг хаана байрлуулахыг тодорхойлох олон улсын ажлын хэсгийг одоо зохион байгуулж байна.