Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес Сирийн ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрыг Каракас хөдөлбөргүй дэмжихийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараагаар батлан илэрхийлэв. Чавес Венесуэлын нийслэлд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Асадын засгийн газар бол Сири улсын хууль ёсны засгийн газар мөн гэж онцлов. Тэрээр Сирид болж байгаа үйл явдлуудын талаархи Орос Хятад хоёр улсын байр суурийг өндөр үнэлэв. Сирид 1,5 жил үргэлжилж байгаа мөргөлдөөний уршгаар 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын төлөөлөгчид мэдээлэв. Гаднаас дэмжлэг авч байгаа зэвсэгт бүлгүүдийн эсэргүүцэл тулгарсан гэж Сирийн эрх баригчид мэдэгдэж байна. Гадаад орнууд сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд шахалт үзүүлж, хэлэлцээ хийхийн тулд хүч хэрэглэх ажиллгаааг нэг зэрэг зогсоохыг албадах ёстой гэж Оросын талаас мэдэгдэв.