Оросын «Газпром» европын хэрэглэгчдийнхтэй адил зарчим дээр АНДБН-ийн орнуудтай ажиллана гэж Оросын нефть хийн корпорацын тэргүүн Алексей Миллер «Россия 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Урт хугацааны хэлэлцээр байгуулах нь «Газпром»-ын гол зарчим гэж тэрээр тэмдэглэв. «Газпром» шатдаг хийн үнийг нефтийн үнэтэй холбон үзэж тооцоолох төлөвлөгөөтэй байна гэж Миллер хэллээ. Европын зах зээлд гаргаж байгаагаас илүү их хэмжээний шатдаг хий АНДБН-ийн орнуудад нийлүүлэхийг «Газпром»-ын тэргүүн тэмдэглэв. Түүний хэлснээр одоо бараг 150 тэрбум шоо метр хий европын зах зээлд гаргаж байна. Миллер Японы зах зээлийг хөндөн ярихдаа японы зах зээлд шаардагдах хэмжээний шингэрүүлсэн хий нийлүүлж мэднэ гэв. Өнгөрсөн онд «Газпром»-ын охин GM&TS компани шингэрүүлсэн хий Энэтхэг улсад нийлүүлэх тухай дөрвөн санамж бичигт гарын үсэг зурав. 25 жилийн дотор компани бур 2,5 сая тонн шингэрүүлсэн хий нийлүүлнэ. Сүүлийн үед байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр жилийн дотор 1 сая тонн шингэрүүлсэн хий өмнөд солонгосын Kogast нийлүүлэх юм.