НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Дамаскад хүмүүсийг хэлмэгдүүлсэн террорын ажиллагааг буруушаав. НҮБ-ын тэргүүний хэвлэлийн албаны ажилтны тэмдэглсэнчилэн Бан Ги Мүн Сирид хүч хэрэглэх ажиллагаа гаарч, терроризмд таатай нөхцөл бүрдүүлж байгаад сэтгэл гүнээ түгшиж байна. Тэрээр сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан улс төрийн өөрчлөлт, яриа хэлэлцээ өөд урагшлахыг уриалав. Хэний ч хаана ч үйлдсэн террорын дайралтыг ямар ч шалтгаанаар зөвтгөж болохгүй гэж Бан Ги Мүн үзэж байна. Энэ долоо хоногт Дамаскын зүүн хэсэгт гурван дэлбэрэлт нижигнэв. Мөн минажуулсан хоёр машин Харастад Цэргийн нисэх хүчний тагнуулын байшингийн дэргэд дэлбэрэсний уршгаар олон арван хүн амь үрэгджээ. «Аль-Каидатай» хамсан сүлбэлдсэн «Дхебатан-Нусра» хэт даврагч бүлэг террорын хариуцлагыг өөртдөө ногдуулав. Засгийн газрын хүчин болон Сирийн чөлөөт армийн зэвсэгт этгээдүүд нийслэлд ширүүн буудалцав.