НҮБ-ын АЗ НАТО-гийн командлалын дор ажиллах олон улсын хүчнийг Афганистанд байлгах хугацааг нэг жилээр сунгсан тухай НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Матин Несирки сэтгүүлчдэд мэдээллээ. Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн батласан тогтоолын дагуу Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчин 2013 оны 10-р сарын 13 хүртэл тус улсад байх болно. АНУ-ын зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчдийн тэргүүлж буй террорын эсрэг олон улсын хүчин болон НАТО-гийн командлалын дор Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчин Афганистанд явуулах ажиллагаанд оролцоно. Эдгээр хүчний зорилт «Талибан» хөдөлгөөн, «Аль-Каида» олон улсын террорын бүлгийн зэвсэгт этгээдүүдийг илрүүлэн устгахад оршино.