Удахгүй Иран улс ба МАГАТЭ Тегераны цөмийн хөтөлбөр энх тайван зорилготойд дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэх зорилгоор оновчтой яриа хэлэлцээг сэргээнэ гэж Москва найдаж байна. Агентлаг ба Иран улс ээлжит хэлэлцээ 10-р сард хийж мэднэ гэсэн МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юки Аманогийн мэдэгдлийг Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас ингэж тайлбарлажээ. Иран атом энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байна гэж АНУ, Израиль болон ернөдийн хэдэн улс сэжиглэж байна. Тегеран ураныг 20 хувь хүртэл баяжуулж байгаагаа нуухгүй байна. Гэвч атомын хөтөлбөр нь дан ганц улс орныхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгдэв. Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц, Германи зэрэг олон улсын зууч улсын төлөөлөгчид 2003 оноос МАГАТЭ-тай хамтран цөмийн зэвсгийг дэлгэруулэхгүй дэглэмд заналхийлж мэдэх ираны ураныг баяжуулах ажлыг түр зогсоохын төлөө тэмцэж байна.