Канад улс Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны систем - Номхон далай дамнасан түншлэл байгуулах асуудлаархи хэлэлцээнд албан ёсоор нэгдсэн гэж тус улсын олон улсын худалдааны сайд Эдвард Фаст мэдэгдлээ. Сайдын хэлснээр АНДБН-ийн орнуудын эрчимтэй хөгжиж байгаа зах зээлд гаргах бараа таваарынхаа хэмжээг нэмэгдүүлэх нь канадын засгийн газрын ажлын орон тоо бий болгох, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, урт удаан цэцэглэлт хөгжлийн төлөвлөгөөний гол хэсэг юм. Номхон далай дамнасан түншлэл бол бараа таваар, үйлчилгээнийн гаалийн хураамжийг бүрмөсөн арилгах худалдааны гэрээ юм. Эхлээд Чили, Шинэ Зеланди, Бруней, Сингапур улсууд ийм гэрээ байгуулсан билээ. Хожим АНУ, Австрали, Вьетнам, Малайзи, Перу зэрэг улс хэлэлцээнд нэгдэв.