Өнөөдөр ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков Энэтхэг орохоор мордов. Тэрээр орос-энэтхэгийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцоно. «Адмирал Горшков» хүнд нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг засварлах, шинээр тоноглох болон Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд харуулын хөлөг онгоц үйлдвэрлэх асуудал хэлэлцээний гол сэдэв болно. Түүнээс гадна Су-30МКИ нисэх онгоц, Т-90С танкууд зөвшөөрлийн бичгээр Энэтхэгт үйлдвэрлэх, олон зорилгот сөнөөгч онгоц, ачаа тээврийн нисэх онгоц хамтран бүтээх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Мөн Ми-17В-5 нисдэг тэрэг нийлүүлэх, «БраМос» төслийг хэрэгжүүлэх асуудал уулзалт, хэлэлцээний сэдэв болно гэж БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд өгөөлэв. Талууд хуралдаан дээр цэрэг-техникийн хамтын ажиллагааны өнгөрсөн оны дүн гаргаж, мөн салбарт харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлох юм.