НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен түрк-сирийн хилийн будлиантай холбогдуулан бэлтгэсэн Түркийн талаархи эвслийн төлөвлөгөөг тодорхойлж ярихаас татгалзав. «Түркийг хамгаалах шаардлага гарвал хэрэглэх төлөвлөгөө эвсэлд бий» гэж Расмуссен өчигдөр Брюссельд НАТО-гийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хоёр өдрийн уулзалт нээгдэхийн өмнө мэдэгдсэн билээ. 10-р сарын 3-нд сирийн талаас харвасан сум түркийн хил орчмын Акчакалад тусч дэлбэрснээс хойш Сири Түркийн хоорондын түгшүүртэй харилцаа даамжрав. Будлианд 5 хүн амь үрэгдэж, 11 хүн шархджээ. Дараа нь Түрк сирийн гал нээсэн нутгийг буудав. Анкара эвслийн дэмжлэгт найдаж мэднэ гэж Расмуссен батлан илэрхийллээ. Үүний хамт тэрээр Сирид мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах нь зайлшгүй чухлыг тэмдэглэв. НҮБ-ын АЗ-өөс сирийн эрх баригчдын хувьд «нийтийн шийвэртэй илгээлт» болох тогтоолыг батлах ёстой гэж НАТО-гийн Нарийн бичгийн дарга үзэж байна. Орос улс эл асуудлын дэнслэж цэгнэсэн шийдвэр олохын төлөө байна.