Хятадын сангийн яам, Төв банкны тэргүүн нар Олон улсын валютын сан, Дэлхийн банкны чуулганд оролцохгүй байгаад Япон улс харамсаж байна гэж өнөөдөр японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сангийн яам, Төв банкны дэд тэргүүн нар Хятад улсыг Токиод хуралдаж байгаа ОУВС, Дэлхийн банкны чуулганд төлөөлж байна. Тэргүүн нар нь очихгүй гэж даваа гаригт Японы ГХЯ-д мэдээлсэн билээ. Эдгээр дээгүүр албан тушаалтай хоёр түшмэлийн ажлын цаг хуваарь цаг хугацааны хувьд чуулгантай давхцсан гэж хятадын талаас тайлбарлав. Түүнчлэн хятадын томоохон дөрвөн банкны удирдагчид мөн чуулганд бас оролцохгүй байна. Энэ нь Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Сенкаку(Дяоюйдао) арлуудын асуудлаархи Хятадын байр суурьтай холбоотой гэж Токио тайлбарлав. 9-р сарын 11-нд японы засгийн газраас олтригийн таван арлын гуравыг эздээс нь худалдан авснаас хойш япон-хятадын харилцаа хурцдсан юм. Эдгээр арал угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан, байсаар ч байна гэж Бээжин үзэж байна.