НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Парист хэвлэлийн бага хурал дээр Сирийн эрх баригчдад хандан дангаар гал зогсоохоо зарлан мэдээлэхийг уриалав. Түүнчлэн тэрээр сирийн засгийн газраас ийнхүү мэдээлсний дараа дангаар гал зогсоохыг сөрөг хүчнээс шаардав. Гэвч засгийн газраас дангаар гал зогсоовол сөрөг хүчин хүч хэрэглэх ажиллагаагаа үргэлжлүүлж мэднэ. Иймээс эл асуудлыг НҮБ-ын АЗ-ийн гишуун улсууд ба бүс нутгийн орнуудтай хэлэлцэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэн хэлэв. Түүнээс гадна Бан Ги Мун зэвсэг нийлүүлэхээ болихийг хоёр талд зэвсэг нийлуулж байгаа орнуудаас шаардав. НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими удахгүй бүс нутагт хүрэлцэн очиж, хэдэн улс түүний дотор Сирид айлчилж, ерөнхийлөгч Башар Асадтай уулзах тухай Бан Ги Мун мэдээлжээ.