Ази пуужингийн шинэ хямралын босгон дээр байна. Түрэмгийлэл үйлдвэл манай орны стратегийн пуужингийн цохилтоос зайлсхийж чадахгуй гэж Умард Солонгосоос хожмын дайснууддаа анхааруулжээ. Емнед Солонгос ба тус улсад байрлуулсан америкийн цэргийн баазууд төдийгүй Япон бур АНУ-ын нутаг дэвсгэр эдгээр пуужингийн ажиллагаанд хамрагдана.

800 км зайны тусгалтай баллистик пуужин зохион бүтээж, байлдааны жагсаалтад оруулна гэсэн Сеулийн мэдэгдэлд Пхеньян ийнхүү хариулав. Өмнөд Солонгосын пуужин БНАСАУ-ын ямар ч цэгт хүрч мэдэхийг Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов тэмдэглэн хэлээд: « Энэ нь БНСолонгос улсын цэргийн давшилтын чадавхийг нэмэгдүүлэх замаар хийсэн тодорхой алхам юм. Мэдээжээр ийн алхам Пхеньянийг түгшүүлэв. Тус улс хил орчимд нь явуулж буй Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн сургуулийг дайны бэлтгэл хэмээн үзсэн юм. БНАСАУ-аас ийнхуу хариулах нь учиртай» гэв.

БНАСАУ-ын цэргийн төлөөлөгч пуужинг нь «цаасан бар» биш гэдгийг нотлон харуулаж, пуужингаа чухам хаана байрлуулсныг заажээ. Пхеньянд ойрхон Кандон хошуунд стратегийн пуужингийн штаб ажиллаж байна. 3-р сарын 3-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын штабад очсон билээ.

Пхеньянээс цэргийн чадавхийнхаа тухай мэдээллийг анх удаа нийтлүүлэв. Тэгснээрээ АНУ Өмнөд Солонгосын хоорондын пуужингийн тухай шинэ хэлэцээрийг дайны бэлтгэл хэмээн үзэж байгаагаа шууд мэдуулсэн юм. Урьд АНУ Өмнөд Солонгосын хоорондын хэлэлцээрийн дагуу өмнөд солоногосын пуужингийн тусгалын зайг 300 км-ээр хязгаарлсан билээ. Хэлэлцээрийг хянан үзсэн явдал бус нутгийн байдлыг тогтворгуй болгож байна гэж Александр Воронцов хэлээд: «800 км зайны тусгалтай пуужинтай болох холбоотныхоо алхамыг зөвшөөрэх талаар АНУ нэлээд удаа эргэлзээд зөвшөрсэн нь тохиолдлын хэрэг биш. БНАСАУ-аас ийн хариу өгөхийг Вашингтон сайн мэдэж байсан» гэв.

Вашингтон пуужингийн технологийг хязгаарлах олон улсын дэглэмийг зөрчиж, Сеултэй хэлэлцээр байгуулав. Эдүгээ 34 улс мөн дэглэмд нэгдээд байна. Эдгээр улс пуужингийнхаа тусгалын зайг 300 км-ээр хязгаарлах үүрэг авсан. АНУ Солонгосын хойгт пуужингаар хөөцөлдөхийг өдөөж, өөрийн зорилгын хойноос хөөцөлдэж байна. Тус улс пуужингийн тусгалын зайг нэмэгдүүлэх зөвшөөрөл Сеулд өгснөөрөө хятадын эсрэг ээлжит алхам хийсэн. Хятадын бур төв бус нутаг емнед солонгосын шинэ пуужингуудын ажиллагаанд хамрагдах юм.

Түүнчлэн АНУ америкийн хиймэл дагуул, нисэгчгуй нисдэг багажийн тусламжтайгаар авсан мэдээлэл өмнөд солонгосын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд олгохоо мэдүүлжээ. Унэн чанартаа энэ нь АНУ-ын ПДХ системийн нэг хэсгийг дорнодод байрлуулах замаар хийсэн бас нэг алхам юм. Умард Солонгосын пуужингийн аюул гэгч тус системийг тэнд байгуулах шалтаг болсон. Дорнод дахь АНУ-ын ПДХ систем Хятадын пуужингийн чадавхийг тогтоон барьж сулруулахад л чиглэгдсэн юм.