ОУ-д үйлдвэрлэсэн богино зайн бага оврын нисгэгчгүй онгоцтой анхны тагнуулын цогц 2013 онд ОУ-ын ЗХ-нд очино. Энэ нь улсын туршилтыг даваад байгаа нисгэгчгүй “Орлан-10” онгоц байх юм гэж БХЯ-ны эх сурвалж РИА Новости агентлагт өнөөдөр мэдээлсэн байна. Одоо оросын армийн зэвсэглэлд “Bird Eye-400” болон “Searcher MK2” ангилалын израилийн нисгэгчгүй онгоцууд байгаа ба туршилтын ашиглалтад байгаа юм. Ирээдүйд эх орны үйлдвэрийн нисгэгчгүй ийм онгоцоор мото буулагын, танкын, их бууны бригадууд болон агаарын десантын цэргийн анги нэгтгэлийг зэвсэглэхээр төлөвлөөд байна.