Оросын хойд нутгийн Вологда хотын тэтгэвэрийхэн өвчин зовлонгийн тухай одоо бодохоо больсон байна. Тэдний ухаан санаа нь удахгүй болох олон улсын ушугийн тэмцээнд хэрхэн оролцоход чиглэгдсэн бөгөөд энэ тэмцээнд нэр хүндтэй оролцож, эх орондоо ялалт авчирна гэж найдаж байна. Тэд энэ тулаанаар маш идэвхитэй хичээллэж байгаа бөгөөд хайртай хүүхдүүд, ач гуч нартайгаа уулзахаа ч хойш тавиад байна. Волгодагийн тэтгэвэрийнхэн ушугийн нэгэн чиглэл болох “илицюань цигун” гимнастикийн гайхамшигт нэвтрэн орж хэдэн жил хичээллэж байна.

Зүгээр нэг утсаар чалчих, шал дэмий олон ангит кино үзэх зав тэдэнд аль хэдийнээ байхгүй болоод байна. Эдгээр настайчууд дасгал хийхийн өмнө хувцасны өрөөнд л бие биетэйгээ уулзаж хэдэн үг солидог байна. Тэд ушугаар удаан хугацаагаар жинхэнэ утгаар нь хичээллэхээр шийдсэн байна. Тэдний өндөр нас, бие нь тааруу байх зэрэг нь тэднийг хичээлдээ ирэхэд нь саад болж чадахгүй. Тэгээд ч тэд хөгширөлт, өвчинг ялахын тулд энэ дорно дахины тулааны урлагаар хичээллэж байгаа юм. Энэ настай тамирчдын дунд багш, нябо, эмч зэрэг мэргэжлийн хүмүүс байна. Хамгийн задуу нь 59 настай юм. Боевик киноны одуудад хүрхэд тэд хол байгаа ч гэлээ, хөгшрөх болон нурууны өвчнөөс аль хэдийнээ салсан байна.

Биеийн болон дотоод сэтгэлийнхээ хүч тэнхээг тэтгэвэрийнхэн тусгай дасгалын тусламжтайгаар бэхжүүлж байна. Цохилт хийх юмуу, блок тавих зэрэг зүйл хөтөлбөрт нь байхгүй, гэхдээ “Луугийн далавч”, “Эрвэээхэйн алга” гэх мэт романтик нэртэй байрлалууд зөндөө байна. Эдгээрийг хийхэд хэцүүгээс гадна нэрийг нь тогтооход ч хэцүү юм. Гэхдээ хичээл зүтгэл гэдэг талаар өнгөрдөггүй юм. Энэ дасгалуудыг хийж хэдэн сар өнгөрсний дараа настай хүмүүс нурууны өвчин гэдгийг мартаж, бие нь хөнгөрөөд сайхан болдог байна. Мөн спортын оргилуун сэтгэл төрдөг байна.Энэ хамт олныг ушугийн эх орон Хятад улсад болох маш хүнд тэмцээн хүлээж байна. Волгодагийн тэтгэвэрийнхэн энэ тэмцээнд маш өндөр түвшинд оролцох шаардлагатай байна.

Тэмцээнд оролцохын өмнө тэд олон улсын тэмцээний бүртгэлд орсон багц дасгалуудыг цээжлэн давтаж байна. Тэд хэд хэдэн цагаар биен тамирын зааланд хичээлэлж, уран чадвараа дээшлүүлж байна. Эхлээд гэр бүлийнхэн нь тэднийг шоолдог байсан бол одоо хүүхэд, ач гуч нар нь бэлтгэлийг нь анхааралтай ажиглаж, Хятадад болох тэмцээнд амжилттай оролцоно гэсэн итгэл найдвартай байна. Эмээ, өвөө, аав, ээж нар нь биеийн сайн бэлтгэлтэй байхын төлөө залуу үе нь бүхнийг хийх ёстой билээ. Тэдний ойрынхон нь гэр орны бүх ажлыг өөрсдөө хийж тэтгэвэрийн насныхныг илүү дутуу юманд оролцуулахгүй болсон байна.

Ушугийн дэлхийн аврагын тэмцээн 10-р сард болох учир тэдэнд маш бага цаг үлдээд байна. Ийм учраас тэд маш шаргуу, эрчимтэй бэлтгэлд ороод байна. Учир нь төрлөх Волгода хотдоо тэд Хятад улсаас зөвхөн ялалт авчирах ёстой юм.