2030 он гэхэд атомын реактор ашиглахаас татгалзах тухай японы засгийн газрын шийдвэр бүрэн төгс биш гэж оросын шинжээчид үзэж байна.

Атомын эсрэг стратегийг бур 9-р сарын суулээр батласан боловч Японы эрх баригчид «Фукушима-1» АЦС-ад осол гарснаас хойш анх удаа үрьд өмнө барьж эхлэсэн АЦС-ыг цаашид барьж дуусгана. Гэвч ийн АЦС бух тестийг давах ёстой. Реакторыг ажиллуулахын төлөө хариуцлагыг японы эрх баригчдаас станцын операторч компанид шилжуулнэ. Японы засгийн газраас шинэ АЦС барьж хэр эхлэсэн төслийг бурэн хэрэгжүүлж дуусгах боломж операторч компанид олгож байна гэж эдийн засагч Андрей Фесюн тэмдэглэн хэлээд: «Аж үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж байна. Нөгөө талаас засгийн газар 2030 он гэхэд бух АЦС-ыг хаах амлалтаа биелуулэх ёстой. Гэвч шинэ АЦС барьж эхлэхэд маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан учир барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулвал зохино. АЦС дунджаар 40-50 жил ажилладаг. Иймээс Япон 2030 он гэхэд ийн станцаас татгалзаж чадахгүй байх. Шинэ станцыг 2015 оноос наана барьж дуусахгүй бололтой. Атомын энергиэс татгалзах төлөвлөгөө эдийн засгийн үндэслэлгүй байна» гэв.

Эдугээ Японд атомын энергийг зөвхөн нуурс ус төрөгч орлож мэднэ. Юуны түрүүнд нэлээд цэвэр шатдаг хий болон нуурс, нефтийг дурдая. Японд усан нөөц сулхан. Оросынх шиг гол мөрөн тус улсын нутаг дэвсгэрт алга. Салхин цахилгаан энерги, түлхэлт, халуун булангийн илч ашиглах нь одоо туршилт төдий байна. Иймээс ойрын үед Японы гадаадаас авч байгаа нефть, шатдаг хий гол энерги хэвээр байх болно гэж шинжээч Валерий Кастанов хэлээд: «Японы бусад улсаас авах шатдаг хий, нуурсний хэмжээ нэмэгдэнэ. Нөхөн сэргэх энергийн эх сурвалжийн тухайд гэвэл Япон улс энэ талаар тэргүүлж байна. Тус улс ийн технологийг цаашид хөгжүүлэх замаар эдийн засгийн байдлыг сайжруулна. Шинэ технологиэ гадаадад түүний дотор Орос улсад нийлүүлж болзошгуй. Тухайлбал саяхан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаар ийн технологийн импортын хураамжийг багасгах хэлэлцээрийг батласан» гэв.

Шинэ технологи эрчимтэй хегжсэн ч Япон 2030 он гэхэд атомын энергиэс бурмесен татгалзаж чадахгүй.