ОУ-д хууль ёсны эзэн нь л буу буудах болно. Зэвсгийн эргэлтэнд хяналт тавих гайхамшигтай системийг ДХЯ-ны захиалгаар боловсрууллаа. Гар буу болон автомат буунд байрлуулсан цахим микрочип буудагч этгээдийг судлах ба хэрвээ биометрийн мэдээ нь таарахгүй байвал буу ерөөсөө буудахгүй юм.

Бууны хуй, гох, овоо хараа зэрэгт байрлуулсан датчиканд эзнийх нь зураг, хурууны хээ, нүдний торлог эдийн онцлог болон бусад хувийн мэдээллийг байрлуулсан чипийг байрлуулах юм. Хэрвээ энэ бууг ашиглах лицензийн эрхийг хассан болон өөр хүний гарт орсон бол энэ гар буу ерөөсөө буудахгүй. Энэ бол маш сайн санаа бөгөөд шинээр үйлдвэрлэх зэвсэгт маш чухал юм. Харин одоо хүмүүсийн гарт байгаа буунуудын хувьд энэ нь маш хүндрэлтэй юм гэж “Зэвсэглэлийн шинжээч” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фролов ярьж байна: «Муу хүмүүс энэ чипийг салгаж хаях, эвдлэх зэргээс сэргийлж хуучин буунууд дээр түүнийг хэрхэн байрлуулах вэ? Жишээ нь, Калашниковын автомат, Макаровын гар буу, ТТ гар буу зэрэгт энэ чипийг яаж байрлуулах вэ? Өөр хүний гарт эдгээр буунууд орлоо гэхэд тэр буу буудахгүй байхаар чипыг байрлуулж чадах эсэхэд би эргэлзэж байна» гэж тэр ярилаа.

Үүнээс гадна дэлхий даяар асар их хэмжээний зэвсэгийн хууль бус зах зээл ажиллаж байна. Энэ нь одоогийн нэвтрүүлж байгаа системийн үр ашигтай байдлыг эрэглзээтэй болгоно гэж зэвсгийн шинжээч Максим Попенкер үзэж байна: «Зэвсгийн хар зах сая сая нэгж зэвсгээр дүүрээд байхад зэвсгийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд хэрэглэхэд ийм маягаар саад хийнэ гэдэг нь юу л бол! Эрүүгийн гэмт хэрэгтэн дэлгүүрээс шинэ буу худалдаж авахгүй учир зэвсгийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд ашиглахад ийм байдлаар нөлөө үзүүлэх аргагүй юм» гэж тэр ярилаа.

Хууль ёсны зэвсэглэлийн хувьд ч гэсэн энэ шинэ системийг хэтрүүлэн үнэлэх аргагүй юм. Нэгдүгээрт, байрлуулсан чип зэвсгийг үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртлэх бүх замыг мөрдөх боломжийг олгоно. Хоёрдугаарт, энэ чип ашиглах дэглэмээс эхлээд сумны зарцуулалтыг бүртгэж авах болно. Цагдаагийнхан зэвсэг хэрэглэх эрхтэй юу, үгүй юу гэх мэт маргаантай асуудлыг шийдэхэд энэ чип шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болох юм. Энэ шинэ системийг нэвтрүүлэх нь улсын санд асар үнэтэй тусна. Харин энэ нууцалсан чипийн тусламжтайгаар хүний амийг аврах юмуу, эсвэл гэмт хэргийг илэрүүлсэн тохиолдолд л энэ систем зардлаа нөхөх юм.