2012 онд дэлхийд дүрвэгчдийн тоо 700 мянгаар өсөн нэмэгдэв. Эдгээр нь бусад улсад амиа авран шилжиж суусан хүмүүс юм. Түүнээс гадна зэвсэгт мергелдеен 42 сая гаруй хүнийг улс дотроо нүүж шилжихэд хүргэв.

Дэлхийд аюулгуй байдлаа бодож өөр улсад арга буюу шилжин сүүх хүмүүсийн тоо олширч байна. Өнгөрсөн онд XXI зууны нэг ёсны аврага үзүүлэлтэд хурчээ. НҮБ-ын ажилтнууд мөн хугацаанд шинэ 800 мянган дүрвэгчийг буртгэжээ. Харин энэ онд бур 9-р сард ийн тоо хэмжээнд хүрээд байна. Статистикийн албад албан ёсоор дүрвэгчдийн статустай болсон хүмүүсийг буртгэж байна гэж Төрийн удирдлагын хүрээлэнгийн нуудлийн үйл явцын тэнхимын шинжээч Владимир Волох тэмдэглэн хэлээд: «Дурвэгч бол шахан хавчих эсвэл цэргийн ажиллагааны золис болохоос эмээж эх орноо арга буюу орхиж явсан гадаадын иргэн буюу харьяалагуй этгээд юм гэж НҮБ-ын 1951 оны конвенцид тодорхойлсон» гэв.

Эдугээ 2000 гаруй хүн эх нутагтаа зэвсэгт мөргөлдөнөөс амиа авран хил өдөр бур давж байна. Энэ аюултай хандлага гариг дэлхийн янз бурийн өнцөг буланд маш олон хямрал зэрэг гарч байгаатай холбоотой гэж шинжээчид узэж байна. Эдугээ НҮБ-ын дүрвэгчдийн хэрэг эрхлэсэн газар Сири, Судан, БНАрдчилсан Конго Улс, Малид үүссэн хурц дөрвөн мөргөлдөөнтэй холбоотой асуудлууд дээр ажиллаж байна гэж дээд комиссар Антониу Гутерришийн илтгэлд өгүүлжээ. Ууний хамт Афганистан, Сомали, Либери,Йемен,Эритрея, Колумби болон өөр хэдэн улсад тулгарсан архаг асуудлуудад анхаарал тавьбал зохино.

Дүрвэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь бусад улсыг хилээ бараг хаахад хүргэв. 1-рт дэлхийн хамтын нийгэмлэгээс ялимгуй тусламж үзүүлж байна. Гадаадын шилжин суугчдыг тэтгэхийн төлөө хариуцлага гол төлөв хүлээж авсан улсад ногдож байна. 2-рт цэргийн мөргөлдөөн намжсан ч дурвэгчид гэртээ буцахгуй байна гэж Оросын хүн ам зуйн хүрээлэнгийн дэд захирал Михаил Денисенко хэлээд: «Дүрвэгчдийг хүлээж авсан бух улс орон тэднийг эх оронд нь буцаахын өмнө аюулгуй байдлы нь баталгаатай болгох ёстой. Гэвч бух тохиолдолд ийн боломж тэр болгон олгохгуй байна. Жишээ нь Югославаас дурвэн явсан хүмүүс нэлээд түргэн эргэж ирсэн. Харин афганистаны дүрвэгчид Оросын нутаг дэвсгэрт нэлээд удаан байсныг дурдая. Нэг хэсэг нь манай оронд улдсэн. Юу гэвэл сүүлийн 20 жилд Афганистанд дэглэм удаа дараа солигдсон ч дүрвэгчдийн аюулгуй байдлыг баталгаатай хангаагүй» гэв.

Ойрын арван жилд дэлхийд дүрвэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байх болно гэж НҮБ-ын мэргэжилтнууд үзэж байна. Зэвсэгт мөргөлдөөн, хямрал, эвдрэл суйрэл, ядуурал хүмүүсийг гэр орноо орхиж явахад хургэж байна. Зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж болохгуй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зорилт мөргөлдөөнийг сэрэмжлэн зохицуулах улс төрийн арга барилыг олоход оршино.