Хятад улс Сири, Түрк хоёрт хандан тэсвэр тэвчээртэй байж, бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулж мэдэх ажиллагаа явуулахаас татгалзахыг уриалав. Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй энэ тухай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Засгийн эрхэнд гарвал Башар Асадын дэглэмтэй тэмцэж байгаа сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлнэ гэсэн АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Митт Ромнийн мэдэгдлийг хятадын дипломат ажилтан хөндөж, дэлхийн хамтын нийгэмлэгээс сирийн хямралыг зохицуулахад оновчтой үүрэг гүйцэтгэх ёстойд анхаарлыг хандуулав. «Бид Сирийн дотоод хэрэгт зэвсэг хэрэглэн хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна» гэж Хун Лэй мэдэгдлээ.