БНАСАУ-д эдийн засгаа өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэхээ больсон тухай өнөөдөр Умард Солонгосоос ирсэн мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж байгаа өмнөд солонгосын «Дейли НК» цахим хэвлэл мэдээллээ. «Эдийн засгийн боловсрол болон эдийн засгийн бодлогын шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлын хэлэлцүүлгийг эцэслүүлэв. Учир шалтгааныг тайлбарлахгуй байна» гэж хэвлэлийн эх сурвалж БНАСАУ-аас мэдээлжээ. БНАСАУ-ын эдийн засгийн бодлогын шинэ арга хэмжээнуудийг 1-р сард орон нутагт хэлэлцэж эхлэснийг «Дейли НК» дурдав. Үйлдэврийг биеэ дааж удирдах, хөдөлмөрийн хөлсний системийг өөрчлех арга хэмжээ тэдгээрийн дотор байсан. Гэвч улс орны эдийн засаг сулхан байгаа учраас намын тушмэд эдгээр арга хэмжээг практик хэрэг дээр хэрэгжүүлж чадахгуй байна. Эдийн засгийн өөрчлен байгуулалтыг бүрмөсөн зогсоохгуй байх гэж «Дейли НК» хэвлэлийн шинжээчид үзэж байна.