БНАСАУ-д 6 мянган тонн гаруй улаан буудайн гурил энэ жил нийлүүлснийх нь төлөө НҮБ-ын Бүх дэлхийн хүнсний хөтөлбөрийн байгууллагын \БДХХБ\ төлөөлөгчдийн тэргүүн Клаудиа фон Роель ОУ-д талархал илэрхийлсэн байна. Бүх дэлхийн хүнсний хөтөлбөрийн байгууллагын тусламжтайгаар солонгосын хүүхдүүдэд зориулж амин дэмээр баяжуулсан боов үйлдвэрлэж байгаа Пхеньяний талхны үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр өнөөдөр болсон оросын тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаан дээр тэрээр үг хэлсэн байна. Одоогийн байдлаар БДХХБ-ын шугамаар нийлүүлж байгаа хүнсний бүтээгдхүүнийг БНАСАУ-ын бүх мужуудын 85 гацаанд амьдарч байгаа 2 сая орчим хүн авч байна. Хоолных нь найрлагад уураг, тос, амин дэм дутагдаж байгаа бага насны хүүхдүүд, бие давхар эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд энэ тусламжийг зориулж байна. Сүүлийн жилүүдэд оросын ард түмэн “хүнд хэцүү цагт нь солонгос нөхөддөө нэг бус удаа тусламжийн гараа сунгаж байгаа гэж” энэ ёслолын ажиллагаан дээр БНАСАУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Александр Тимонин онцлон тэмдэглэсэн байна. НҮБ-ын БДХХБ-ын хүмүүнлэгийн тусламж нь өргөн хүрээтэй маш чухал бөгөөд ажилтнууд нь өндөр мэргэшилтэй гэж элчин сайд хэлсэн байна.