БНАСАУ-ын ЗХ-н АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах тив алгасах баллистик пуужинтай юм. Батлан хамгаалахын улсын хорооны төлөөлөгч энэ тухай мэдэгдсэн гэж ЦТАК агентлаг уламжилсан байна. Эдгээр пуужингуудыг зөвхөн солонгосын хойг болон Япон улсад байрлаж байгаа америкийн баазууд ч биш Номхон далайн Гуам арал бүр АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэхээр байрлуулсан гэж тус агентлаг мэдээлсэн байна. Ойрын 5 жил 550-800 километрийн тусгалтай пуужингуудыг байрлуулах төлөвлөгөөг Өмнөд Солонгос улсад олон нийтэд мэдээлсний дараа хойд солонгосын цэргийхэн энэ мэдэгдлийг хийсэн байна. Өмнөд Солонгос улсын ОНХМХ-үүдийн мэдээллэж байгаагаар одоогийн байдлаар БНАСАУ-д боловсруулаад байгаа “Тепходон-2” баллистик пуужин нь 6700 километрийн тусгалтай бөгөөд Аляскын зарим нэгэн нутагт хүрэх боломжтой юм. БНАСАУ-д саяхан хийсэн эдгээр пуужингийн хөөргөлтийн туршилт амжилтгүй болсон юм.