Владивосток хотод зүүн арьстай загасыг нууцаар боловсруулж байсан цехийг устгах үеэр хятадууд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн байна. Хятадууд цагдаа нарыг хүч хэрэглэн түлхэн гаргаж хаалгаа цоожилсон байна гэж ДХЯ-ны Алс Дорнодын тээврийн цагдаагийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна. Цагдаагийнхан хаалгыг эвдлэхээс өөр аргагүй болсон байна. Эзэнгүй болж хаяагдсан байшинд нууцаар ажиллаж байсан цехд цагдаагийнхан 8800 амьд зүүн арьст загас илэрүүлсэн байна. Мөн энэ цехт энэ далайн амттанг хатаадаг тоног төхөөрөмжийг болон 200 кг хатаасан загасыг олжээ. ДХЯ-ны мэдээгээр зүүн арьст загасыг тэд нутгийн хулгайн анчдаас худалдаж аваад дараа нь хатааж Хятад руу явуулдаг байсан бололтой. Баригдсан БНХАУ-ын иргэдийг тээврийн цагдаагийнхан цагаачлалын албаныханд хүлээлгэн өгсөн ба тэднийг эх оронд нь албадан буцаах юм. Тэднийг нарийвчлан шалгаж байгаа ба эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.