ОУ-ын ОБЯ энэ оны эхнээс гадаадад 40 удаа хүмүүнлэгийн ажиллагаа явуулж гадаад улсад осол сүйрэлд орсон оросуудыг 20 гаруй удаа нүүлгэн шилжүүлжээ. АНДЭЗХАБ-ын Онц байдлын албадын дээд тушаалын ажилтнуудын 6-р форум дээр тус байгууллагын тэргүүн Владимир Пучков үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. Оросын аврагчид болон гал сөнөөгчид 12 минут тутам нэг хүний амийг аварч байна гэж Пучков онцлон тэмдэглэсэн байна. “Манай гал сөнөөгчид өдөр бүр 300-400 гал түймрийг унтрааж, аврагчид зам тээврийн осол бүхэнд дуудагдаж, ОБЯ-ны мэргэжилтнүүд хоногт 100-200 дэлбэрэх төхөөргийг аюулгүй болгож байна гэж” тэрээр нэмж хэлсэн байна.