Дэлхийн эдийн засгийн ойрын төлөвийг ОУВС гутрангүй үнэлж байна. Бууралт үргэлжилсээр байгаа, нөхцөл байдал цаашид улам муудах эрсдэл өндөр байна гэсэн таамаглал байгаа юм. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жилийн эцсийн ээлжит хуралдааны өмнөхөн Вашингтон хотод тараасан ОУВС-гийн шинжилгээ таамаглалын даяарчлалын шинэ илтгэл ийм анхааруулгаар эхлэж байна. Энэ жилийн чуулган Токио хотод болж байгаа юм. Дэлхийн эдийн засаг ээлжит “агаарын хоосон нүхэнд” орж донслох уу, эсвэл түүний удаашрал удаан хугацааны шинж чанартай болж байна уу гэдэг нь тодорхой бус байна гэж илтгэлийг зохиогчид үзсэн байна. Эдийн засгийн өсөлтийн үндсэн зүтгүүрийн үүргийг БРИКС-ийн орнууд гүйцэтгэж байна. Энэ жил өсөлт Хятадад 7,8%, Энэтхэгт 4,9%, ОУ-д 3,7% байна гэж таамаглаж байна.