Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын \ХАБГБ\ гишүүн улсууд энхийг сахиулах хээрийн сургууль Казахстан улсад хийж байна. Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан зэрэг зургаан улсын ЗХ-ний бүлэглэл энэ хээрийн сургуулийн үеэр тус бүс нутгийн хамтын аюулгүй байдал болон энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагааг сургуулилж байна.

ХАБГБ-ын хээрийн сургууль хийх газраар Өмнөд Казахстаныг тохиолдлоор сонгоогүй юм. Афганы мөргөлдөөн Афганистан улсын хил хязгаараас хальж, ЗХУ-ын хуучин БН улсуудад угсаатны мөргөлдөөн гарах эрсдэл ихсэж байгаа зэргээс болж Москваг ХАБГБ-ын цэргийн боломжийг бэхжүүлэх асуудалд илүү анхаархаас өөр замгүй болгож байна. Энэ байдалд афганы аюул илүү бодитой байгаа гэж “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор, цэргийн шинжээч Игорь Коротченко үзэж байна: «АНУ тэргүүтэй олон улсын хүчин 2014 онд Афганистанаас гарах үед тэндээс аюул занал улам ихсэнэ гэж үзвэл ХАБГБ-ын үүрэг өнөөдөр улам өсөж байгаа юм. Олон улсын хүчин тэндээс гарсны дараа Афганистанд болон зөвлөлтөөс хойшхи орон зайд бодитой аюул занал бий болно гэж үзэж байгаа юм. Афганы нутаг дэвсгэрээс лалын хэт даврагч үзлийг экспортлож, талибууд болон Аль-Каида маягийн хэт даврагч бүлэглэлүүдийн байлдааны ажиллагаа ЗХУ-ын хуучин БН улсуудын нутаг дэвсгэрт шилжих аюул нүүрлэж мэднэ» гэж тэр ярилаа.

Дундад Азид ирэх цэргийн аюул занал өнөөдөр ОУ-ын хувьд цаг үеийн асуудал болоод байна. Ийм нөхцөл байдалд ХАБГБ-ыг бэхжүүлхийг Москва оролдож байгаа нь зүй ёсны алхам юм. Энэ чиглэлд гарах аюул заналын мөн чанар нь янз бүр байж болох юм гэж цэргийн шинжээч Константин Богданов үзэж байна: «Ойрын жилүүдэд ОУ-д цэргийн аюул занал учруулж болох гол, үндсэн бүс нутаг бол Төв Ази гэж оросын цэргийхэн үзэж байгаа юм. Эндээс хэт даврах байдалтай алан хядах-партизаны болон бүрэн хэмжээний дайн үүсэхийг үгүйсгэж болохгүй юм. Ийм учраас ХАБГБ-ын Төв Азийн гишүүн улсуудын цэргийн бүрдэл хэсгийг хөгжүүлэн бэхжүүлэх нь тэргүүн зорилго болоод байна» гэж тэр ярилаа.

ХАБГБ-ын гол асуудлын нэг нь түүний цэргийн нөөцийн тархай бутархай байдал юм. Нэг талаас Орос, Белорусс, Казахстан улсууд нөгөө талаас Армен, Киргиз, Тажик улсууд гэсэн хоёр хэсэгт хуваагдмал байдалтай байгаа юм. Хамтарсан хээрийн сургууль нь ОУ-ын ХАБГБ-ын гишүүн түнш орнуудын армиудын байлдааны бэлтгэлийг бага зэрэг сайжруулж болох юм. Харин тэдний байлдааны бэлэн байдлыг улс бүрийн армийг дахин зэвсэглэж, орчин үеийн байлдааны техниктэй болгосноор л өндөржүүлэх юм. Ямар байдлаар, хэний хөрөнгөөр эдгээр армиудыг зэвсэглэх вэ гэдэг нь ойрын арван жилийн хамгийн гол асуудлуудын нэг юм.