Хорин нэгдүгээр зуун бол Орос, Монгол улсуудын уламжлалт найрамдал хамтын ажиллагааны шинэ орон зай билээ. Хоёр улсын найрамдал хамтын ажиллагаанд зориулан Улаанбаатар хотод нээгдэж байгаа өдрүүд ийм уриатай юм. Орос, Монгол улсууд найрамдлын гэрээ байгуулсны зуун жилийн ойд энэ өдрүүдийг зориулсан юм. 1912 оны 10-р сарын 3-нд Монгол улсын тэр үеийн нийлэл Өргөө хотод Санкт-Петербург хотоос ОУ-ыг төлөөлж ирсэн Иван Кростовец энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан юм. Өнөөдөр хөгжлийн шинэ үе шатыг туулж байгаа Орос, Монгол улсуудын албан ёсны харилцааны эхийг энэ баримт бичиг тавьсан юм. Уламжлалт найрамдлын өдрүүдэд зориулан Улаанбаатар хотод баярын концерт тоглосон байна. Энэ гэрээний ойд зориулан гэрэл зургын болон хоёр улсын харилцааны түүхийг харуулсан түүхэн баримт бичгийн үзэсгэлэнг ОУ-ын ШУСТ-д нээсэн байна. Үүнээс гадна ардын уран бүтээлийн наадам, орос дууны уралдаан, утга зохиолын таавар, уран зургын үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг явуулах юм байна.