Оросын Superjob.ru портолын судалгаа шинжилгээний төв оросууд ажлын цагаараа хувийн ажлаа шийдэхийг хэрхэн оролддогыг тодоруулсан байна. Хамгийн гайхалтай нь энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус болдог байна. Саналаа асуугдагсдын тэн хагас нь ажлын өдрийн туршид хувийн асуудлаа шийдэх боломж гарвал ажил хийх сэтгэлийг нэмэгдүүлдэг гэж хариулсан байна. Амьдралд тохиолдсон ямар нэгэн эвгүй байдлаас болж ажлаа хийхэд хүндрэлтэй байдаг, тэгээд ч нэг ажлаас нөгөө ажилд шилжих нь ашигтай байдаг. Заримдаа ажлын бус цагаар хувийн ажлаа хөөцөлдөх зав гардаггүй байна. Жишээ нь эмчид үзүүлэх, эсвэл албан байгууллагад очих зэрэг асуудлууд байна.

Сонирхолтой нь ихэнх ажил олгогчид ч бас ийм саналтай байна. Удирдлагын талаас ямар нэгэн сануулагагүйгээр хувийн ажлаа амжуулаад ирж байгаа ажилтан компанидаа сайн хандаж илүү үр бүтээлтэй байдаг гэж хүний хөгжлийн менежерүүд ярьж байна. Ийм тохиолдолд ажилтанууд нь удирдлагууд нь хайр халамжтай хандаж байна гэж ойлгодог байна. Өөрийн ажлын байрандаа ямарч аз жаргалгүй, өөрөө ажиллах чадваргүй, бусдыг ажил хийлгэдэггүй хүнийг байлгах нь дарга нарт ашиггүй юм. Эдийн засгийн идэвхитэй оросуудын ихэнх нь хайр халамжтай ханддаг ийм дарга нартаа найрсаг хандаж ажлаа сайн хийдэг байна. Тэдний тэн хагас нь дарга нар нь жинхэнэ мэргэжлийн хүмүүс гэж үздэг байна.

Эдийн засгийн идэвхитэй иргэдийн 12% нь болон ажил олгогчдын 11% нь ажлын цагаар хувийн ажлаа хийж болохгүй гэж үзсэн байна. Ийм ажилтанууд нь өөрсдийнхөө хувийн асуудлуудад улам их анхаарал хандуулж, ажилдаа бага анхаардаг болдог гэж тэд үзэж байна. Энэ зун тус төвийн санал асуулгад оролцсон оросууд хувийн амьдрал болон ажлаа хольж хутгах дургүй гэж мэдэгдэж байсан байна. Тэдний ихэнх нь эхнэр, нөхрийнхөө дарга байх дургүй гэнэ. Мөн эхнэр, нөхрийнхөө удирдлагад ажиллах бас дургүй гэнэ.