«Хойд урсгал» хийн хоолой бурэн хучин чадлаараа ажиллаж эхлэв. Хийн хоолойн 2 дахь ээлжийг ашиглалтад орууллаа. Шинжээчид түүнийг европын хамгийн амжилттай теслийн нэг хэмээн үзэж, барилгын ажил ургэлжлэх ёстой гэжээ.

«Хойд урсгал» төслийг хамгийн ахар богино хугацаанд хэрэгжүүллээ. 2005 онд шинэ хийн хоолой барих шийдвэр гаргав. Гэсэн ч хөрөнгө оруулагчдын бурэлдэхуун дөнгөж 2010 онд бүрэн бүрэлдэж тодров. 51 хувь хувьцаатай Оросын «Газпром» болон үлдсэн хэсгий нь хуваасан Германи, Франц, Нидерландын компаниуд төсөлд нэгдсэн юм. 2011 оны 11-р сард «Хойд урсгал» хийн хоолойн оросын Выборг хотыг германы Грайсфальдтай холбох 1-р ээлж нь ажиллаж эхлэв. Одоо хий зэргэлдээ хоолойгоор дамжуулж эхэллээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин 2 дахь хоолойг нээх асуудлыг хөндөн төсөл ЕХ ба Оростой харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд: « «Хойд урсгал» Европын эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж мэднэ. Оросын хийн тоомохон орд газруудыг европын зах зээлтэй холбох хоолойгоор хий шууд дет замаар дам- жуулах юм. Мөн дамжин нэвтрэхтэй холбоотой эрсдлийг арилгасны үр дүнд тасралтгуй үргэлж нийлуулнэ. Орос улс тулш европын зах зээлд гаргах найдвартай нийлуулэгчийн үүргээ ямагт биелүүлж ирсэн хойшид ч биелүүлнэ. ЕХ «Хойд урсгалын» чадавхийг оновчтой ашиглахад туслана гэдэгт найдаж байна» гэв.

Төсөлд нэгдсэн европын орнуудын удирдагчид ч энэ уйл явдалд зохих анхаарал тавьсан. Германы канцлер Ангела Меркель «Хойд урсгал» Орос европын хоорондын хамтын ажиллагааг бэхжуулэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд: «Одоо эрчим хүчний дэд бутцийн хүрээнд өнөө үеийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Орос ЕХ-ны хоорондын эрчим хучний талаархи туншлэл бат бэх үндэс суурьтайг хийн 2 дахь ээлжийг ашиглалдтад оруулсан уйл явдал харуулав. Урт хугацааны ажил, тэгш туншлэл хоёр талд ашиг тустай. Европ эрчим хүчний найдвартай хангамжтай болж, Орос тотгтонги эрэлтийг хангах боломжтой болсон» гэв.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд теслийн экологийн ач холбогдолыг хөндөн хэлээд: «Усан дор тавьсан 1220 км урт хоолой хамгийн хатуу түүний дотор экологийн шаардлагад нийцэж байна. «Норд Стрим» хийн хоолой Европын эрчим хучний аюулгуй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байна» гэв.

Хамгийн гол нь «Умард урсгалын» хувьцаа эзэмшигчид цаашид ажиллах бодолтой байна. Тэд хийн бас хоёр салаа хоолой барьж, нэгий нь Их Британи руу чиглуулэх боломжийг авч үзэж байна. Энэ нь харилцан ашигтай тесел болно гэж Ундэсний эрчим хүчний аюулгуй бадлын сангийн еренхий захирал Константин Си- монов хэлээд: «Суулийн жилуудэд «Газпром» британийн зах зээлд зохих байр суурь эзлэв. Тэнд «Gazprom marketing & trading» тусгай компани ажиллаж байна. Хоолой барьвал нэмэлт давуутай болно. Оросын шатдаг хий британийн зах зээлд еер үйлдвэрлэгчид тухайлбал Норвегитой өрсөлдөж мэднэ» гэв.

Энэ өвөл «Хойд урсгалын « хувьд суулчийн сорилт болно. Нийлүүлэлтийн талаар тувэг бэрхшээл гарахгуй гэж оросын «Газпром» узэж байна. Шинэ хийн хоолой жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай юм.