Москвагийн амтны хүрээлэн сахиусан тэмдэгтэй боллоо. Нийслэлийн амьтны цэцэрлэгийн билиг тэмдэг байсан мануул тус амьтны хүрээлэнгийн сахиусан тэмдэг болсон байна. Дэлхийн “Улаан ном”-д орсон энэ үсэрхэг зэрлэг муур устаж үгүй болж байгаа төрөл бөгөөд сахиусан тэмдэгт зориулан зарласан уралдаанд оролцогчдын гуравны нэгийнх нь саналыг авч итгэлтэйгээр ялалт байгуулсан байна.

Дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд мануул маш ховор байдаг ба тэд гаршдаггүй, үрждэггүй юм. Нийслэлийн амьтны хүрээлэнд 1957 онд анхны мануулыг авчирсан ба одоо тэд долоо болоод байна. Манай билиг тэмдэгээр мануул 25 жилийн тэртээ болсон юм гэж Москвагийн амьтны хүрээлэнгийн орлогч захирал Сергей Попов “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэлээ: «Чухам яагаад мануул яагаад манай билиг тэмдэг болсон бэ? Мануулыг хамгийн түрүүнд үржүүлсэндээ ч биш юм. Москвагийн амьтны хүрээлэн Олон улсын мануулын овгийн дэвтэр хөтөлдөг тэргүүлэх хүрээлэн юм. Өөрөөр хэлвэл олон улсын амьтны хүрээлэнгийн нийгэмлэгийн дотор мануул үржүүлдэг гол хүрээлэн гэсэн үг» гэж тэр ярилаа.

Нийслэлийн амьтны хүрээлэнд билиг тэмдэгийн шинэ уралдаан яагаад хэрэгтэй болсон бэ? Мануулын дүрсийг амьтны хүрээлэнгийн логотип дээр ашиглан билиг тэмдэг болгох болон сахиусан тэмдэг болгох хоёр нь өөр өөр зүйл юм гэж Сергей Попов тайлбарлаж байна: «Сахиусан тэмдэг гэдэг бол амьтны хүрээлэнгийн тухай танин мэдэхүйн болон гэгээрүүлэх янз бүрийн нэвтрүүлэгт хүүхэлдэйн киноны баатар болгон ашиглах мөн амьтны хүрээлэнгийн дурсгалын зүйл, рекламын үйл ажиллагаа зэрэгт ашиглаж болох зүйл юм» гэж тэр ярилаа.

Москвагийн сахиусан тэмдэгийг сонгох уралдаан бүтэн хагас сар үргэлжилсэн бөгөөд түүнд мянгаад хүн оролцсон юм. Маргаангүй тэргүүн мануулын дараа зараа, цагаан баавгайн бамбарууш, бамбар, гавар, цагаан мөрт бүргэд зэрэг амьтад шил шилээ харан өрсөлдөж байлаа. Уралдааны нөхцлийн дагуу сахиусан тэмдэг болох амьтан, амьтны хүрээлэнд амьдардаг, урьд нь ямар нэгэн газрын сахиус байгаагүй байх ёстой байлаа. Энд мануул гоц таарч байсан юм. Гадна байдлаараа перс мууртай төсөөтэй боловч нилээн биерхүү, богинохон том савартай юм. Энэ нууцлаг муурыг амьтны хүрээлэнгийн зочид олж үзэхэд нилээн хэцүү юм, тэд шөнө дөлөөр гардаг ба өглөө оройдоо маш ховор үзэгддэг юм. Тэд ямарч хүйтнээс айдаггүй учир амьтны хүрээлэнд өвөл зунгүй гадаа амьдардаг байна. Тэдэнд зориулж жижигхэн модон байшин барьсан ба өвөл дор нь өвс дэвсэж өгдөг байна. Муурын төрөл дотроос мануулын үс хамгийн шигүү нь юм. Мануулын нуруун дээрх нэг шоо сантиметр талбайд 9 мянган үс ургадаг гэнэ. Сааралдуу үснийх нь үзүүр цагаан сортой болохоор бага зэрэг цасанд дарагдсан амьтны үсэрхүү харагддаг байна. Зэрлэг мануулууд байгал дээр мэргэчидээр хоололдог бол москвагийн амьтны хүрээлэнд тэд бор харх, хулгана, бөднө, тахианы махаар хоололдог байна. Мануулууд ОУ-ын Сибирь, Алтай, Прибайкалье зэрэг газруудын тал хээр, хагас цөлийн нутагт амьдардаг юм. Энэ ховор амьтан дэлхийн Улаан номд “устахын ирмэгт тулсан” гэсэн статустайгаар бичигдсэн байна.