Орост Олимпийн наадмын бамбар Байгал нуурын ёроол, европын хамгийн өндөр Эльбрус нуруу, Хойд туйл, бур сансарт очих юм. Олимпийн наадмын гол бэлэгдэлийн нэг олимпийн галын буухиа ирэх оны 10-р сарын 7-нд гараа авана. Энэ нь олимпийн хөдөлгөөний туухэнд хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болно гэж 2014 онд Сочид болох евлийн Олимпийн наадмыг зохион байгууах хороо амлав.

Оросын бараг бух оршин суугч буухианд оролцож мэднэ. Манай орны хүн амын 90 хувь буюу 130 сая орчим оршин суугч түүний чиг замд нэг цаг яваад хурэх боломжтой байна. Энэ нь Олимпийн түүхэнд хамгийн удаан ургэлжлэх буухиа юм. Зохион байгуулагчид Оросын хамгийн сонирхолтой өнцөг буланд анхаарлыг татахыг хичээж байна гэж 2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко хэлээд: «Бид манай орны баруун хэсэгт орших Калининградаас Алс Дорнодын Владиовосток хуртэл уужим улс орныхоо цагийн 9 бусийг дамжин маш хариуцлагатай чухал уургийг биелуулнэ. Оросын янз янзын нутгийн үзэсгэлэнт байдлыг илрүүлэн үзүүлнэ. Бид туух,соёлынхоо өв уламжлал, ололт амжилтаа харуулах боломж Оросын субьект бурт олгож,Сочид болох Олимпийн наадамд хамаатай байгааг оросын оршин суугч бурт мэдруулэхийг эрмэлзэж байна» гэв.

Нийт 14 мянган хун Олимпийн бамбар барьж явна. Хун болгон дунджаар 200-300 метр барьж явах юм. Олимпийн гал Орост 65 мянган км урт замыг туулана. Энэ замд маш өндөр нуруу, хамгийн гунзгий гол нуруу, онцгой температур дайралдаж таарна гэж зохион байгуулагчид өгүүлжээ: «Олимпийн галл хамгийн гунзгий Байгал нуурын ёроолд хурч, европын хамгийн өндөр Эльбрус уулан дээр гарч, Хойд туйлд хурнэ. Оросын сансрын агентлагтай тохиролцвол бур сансарт очно. Мэдээжээр сансарт нэвтрэх нь нарийн түвэгтэй аялал юм. Одоогоор бух юм хэвийн байна» гэж Дмитрий Чернышенко хэллээ.

Буухиа 123 өдөр үргэлжилж, Оросын 83 субьектын 2900 хот тосгоныг хамрах юм. 30 мянга гаруй хүн түүнийг зохион явуулахад сайн дураараа туслана. Сочид болох евлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмтрий Чернышенкогийн хэлснээр Олимпийн галын буухиа маш эрчимтэй явагдах арга хэмжээ юм. Түүний ачаар оросын хот тосгод дэлхийд өөрсдийгөө танилцуулж сурталчлана.